“Hotel Mongolia” буюу “Монгол Шилтгээн” нь нийслэл Улаанбаатар хотын төвөөс зүүн зүгт 20 км-ийн зайд хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгальтай зохицолдон оршдог.
Тус цогцолбор нь эртний нийслэл Хархорум хотыг санагдуулам сүм хийдийн уран барилгуудтай бөгөөд хаалга, тавилга, модон эдлэлийн хийц нь Монголчуудын гар урлалын гайхамшгийг яруу тодоор илэрхийлнэ. Цогцолбор барилгын төв хэсэгт “Их гүрэн” ресторан сүндэрлэн харагдах ба эндээс та Баянзүрх Хайрханыг бахдан харах боломжтой. Хэрэмнээс урагш Хатан Туулын хөвөөнд Наран шарлагын хэсэг байрладаг бөгөөд энд таныг наранд биеэ шаран, элсний волейбол тоглож, хүүхэд багачуудаа тоглоомын талбайд тоглуулан ая тухтай амрах боломжийг бүрдүүлсэн билээ.
Ирсэн зочид гийчиддээ эх түүхээ өчүүхэн ч атугай таниулах үүднээс үндэсний уран барилгын өвөрмөц хэв маягаар барьсан бөгөөд 13-р зууны Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүс, аймгуудын нэрээр цогцолборынхоо барилга байшин өрөөнүүдийг нэрлэсэн юм.
|
|
Цааш нь унш...
|
|